КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Компанийн эрхэм зорилго:

Бид эрчим хүч, барилгын салбартаа  дээд зэргийн чанартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийн сацуу Дэлхийн шилдэг брэндийн дэвшилтэд технологийн бүтээгдэхүүнийг  өндөр чанар, өргөн сонголтоор Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог.

Компанийн уриа:

            Хүний эрчим хүч

                        Технологийн эрчим хүч

                                    Менежментийн эрчим хүч

Компанийн үнэт зүйл:

Хүн ба хүнд суурилсан ногоон хөгжил

 

 Эрчим хүч ,барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэгч “Альянс-Тех” ХХК нь 2001 оноос эхлэн тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалт болон барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

ü  Халаалт, хэрэгцээний халуун ус,даралт барих систем, агааржуулалтын системийн оновчтой шийдэл, ялтаст дулаан солилцуур бүхий дулааны иж бүрэн автомат узелийн угсралт тохируулга, тооцоо судалгаа

ü  0,4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралтын ажил 

ü  0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

ü  0.7-80.0 кгх/см2 даралттай зуух, даралтат савны засвар, угсралт, түүний туршилт тохируулга

ü  0.7- 80.0 кгх/см2 даралттай шугам хоолойн засвар, угсралт, түүний туршилт тохируулга

ü  40.0 кгх/см2-с дээш даралтанд ажилладаг тоноглолын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

ü  Дулаан даралтын тоног төхөөрөмж (дулааны тоолуур, даралт температурын хэмжүүр, электрон автомат тохируулагч, төрөл бүрийн насосууд)-ийн худалдаа үйлчилгээ

ü  Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт ,өргөтгөл шинэчлэлийн ажил

ü  Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

ü  Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

ü  Мэргэжлийн сургалтын төвийн үйл ажиллагаа

 

Гадаад харилцаа:

Ø  TRANTER, Ялтаст дулааны солилцуур /Швед/

Ø   SIEMENS, Барилгын технологийн бүх төрлийн тоног төхөөрөмж  /Швейцари /

Ø   ACCESSEN, Ялтаст дулааны солилцуур /БНХАУ/

Ø  GRUNDFOS, Бүх төрлийн насос /Дани/

Ø   CHINT, Цахилгаан хангамжийн бүх төрлийн тоног төхөөрөмж /БНХАУ/

Ø   EBRO armaturen, Бүх төрлийн хаалт, арматур /БНХАУ /

Ø  LD,Бүх төрлийн бөмбөлгөн хаалт /ОХУ/

Ø  ZILMET, Даралт барих сав /Итали/

Ø  REFLEX, Тэлэх сав / Герман /

 

Бидний түүх


 “АЛЬЯНС-ТЕХ” ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ