PUMP ROOM /Restaurant & Lounge/

 


Хаяг: БГД, II-р хороо, Сөүлийн гудамж, Төмөр замын удирдах газрын зүүн талд

Цагийн хуваарь: Даваа-Ням 12.00-00.00

Холбоо барих: 99092026, 77111616, 99687474

Санал болгох нь: Чанасан брокколи, төмсний нухаштай гахайн шарсан хавирга , Төмсний нухаш дарсан байцаа, шаржигнууртай болгосон гахайн мөч


 

Суусан газраасаа шороо атгадаг, их хотын ажил хэрэгч хүмүүст үүд хаалгаа нээгээд удаагүй “PUMP ROOM restaurant, pub”-ыг санал болгоё. Байгууллагын тань хурлын өрөөнөөс өөр ажил хэргийн түншүүдтэйгээ бизнэс уулзалт хийчих аятайхан газар олдохгүй л явна уу? Хэрэв тийм бол энэ ресторан яг тохирно. Дотоод засал болон хоолны амт чанар нь таны нүүрийг улайлгахгүй. Сингапур тогоочийн ур чадвар, сингапур интерьер дизайнерын мэдрэмжинд шинэхэн гэрээгээ даатгаж болно.

Монголын аль ч үйлчилгээний газар харж байгаагүй өргөн, том тэйкэн дээр ажил хэргээ дэлгэн тавиад, тухлан ярилцах боломжтой. Энэхүү bar take хамгийн тухтай сонголт байх болно гэдгийг аминчлан зөвлөе. Төслөө ярилцахын зэрэгцээ WiFi-д холбогдож, бизнесийн нөхцөл байдлаа хянаж байх боломжтой. Хэн нэгэнд шинэлэг санаагаа алдахгүйн тулд нууцхан уулзалт хийх, найз нөхөдтэйгөө хамт ая тухтай байхыг хүсвэл VIP өрөөнүүдээс сонгох боломжтой. Арав гаруй хүний багтаамжтай хоёр өрөөний дундах ханыг нь авч , 30 гаруй хүн багтахуйц том өрөө болгох боломжийг тэд дизайнаараа шийдэж өгчээ. “PUMP ROOM restaurant, pub” орчин үеийн, амжилттай бизнесмэн гэдгийг тань батлах болно. Таны амжилтыг хамтдаа бүтээе.

 

Бидний түүх


 “АЛЬЯНС-ТЕХ” ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ